Б.Пүрэвдорж: Энэ хүнд үед НӨАТ-ыг 5 хувь болгох зайлшгүй шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг ТАВАН ХУВЬ болгох хуулийн төслөө өнөөдөр /2020.09.02/ өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.
Энэ талаараа тэрбээр: Өнгөрсөн хавар НӨАТ-ыг ТАВАН ХУВЬ болгох хуулийг өргөн барьсан ч харамсалтай нь олонхийн саналыг авч чадаагүй. Иймээс шинэ парламентад дахин өргөн барилаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ мөнгөн дүнг 3.2 сая хүнд хувааж үзэхэд нэг хүнд 1.6 сая төгрөг оногдох ёстой. Харамсалтай нь цар тахлын эсрэг арга хэмжээ байгаа онож байна уу гэдэг бас эргэлзээтэй. Тийм учраас аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж буй НӨАТ-ын хувийг багасгах замаар тэдний орлогыг өсгөх хуулийн төслийг боловсрууллаа. 2020 онд нийт 2.7 их наяд төгрөгийн НӨАТ-ыг авах ёстой. Үүнийг буулгаснаар ойролцоогоор 1 их наяд төгрөгийн боломжийг ард иргэддээ буцааж өгөх хуулийн төсөл. НӨАТ-ыг 5 хувь болгосноор татварын бааз суурь нэмэгдэнэ. Төсвийн орлого буурахгүй хэмээн мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.