Хоёр настнуудын бүртгэл даваа гаригийн 14.00 цагт дуусна

Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn системээр явагдаж, Даваа гариг (2020.9.21) өдрийн 14.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Цахим бүртгэлд зөвхөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй.
www.tsetserleg.ulaanbaatar.mn сайт руу нэвтрэн, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарснаар хамран сургах тойргийнх нь харгалзах цэцэрлэг, хэдэн хүүхэд бүртгүүлсэн зэрэг тоон мэдээлэл нь гарч ирнэ. Эцэг, эхчүүд мэдээлэл авах утасны дугаараа оруулахад утсан дээр нь зургаан оронтой тоо ирнэ. Энэхүү тоог бүртгэлийн дугаарын хэсэгт бичиж, бүртгэлээ баталгаажуулна.
"Элсэлтийн үр дүнг эцэг эхчүүдэд утсаар холбогдон эргэж мэдэгдэнэ. Мөн системд хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эхчүүд тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.