Нийгмийн

Төрийн албан хаагчийн монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг энэ оны аравдугаар сард эхлүүлэх аж.

Түүнчлэн Үндэсний Статистикийн хороо Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хураангуй дүнг монгол бичгээр гаргажээ.

Монгол Улс крилл бичигт шилжсэнээс хойш анх удаа тооллогын тайланг ийнхүү монгол бичгээр гаргаж байгаа юм.

Хураангуй дүн нь Хүн ам, үндэс угсаа, суурьшил, боловсрол зэрэг 16 хэсгээс бүрдсэн бөгөөд тус тайланд орсон инфографикийг мөн монгол бичгээр хүргэж буй аж.

Тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: ҮСХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 23, 2020 20:01

Ямар нэг байдлаар монгол бичигрүү шилжих �##�хамаа хийх л хэрэгтэй. Эхний ээлжинд бүх хаягуудыг монгол бичгээр болгож орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button