Бугуйвч хийж, олсон бүх орлогоо хагалгаанд орох гэж буй найздаа хандивлажээ

Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сарын хугацаанд өөрсдийн гараар бугуйвч хийж, борлуулаад 2 сая 572 мянган төгрөг олжээ. Тэд бүх орлогоо хөлийн хагалгаанд орох гэж буй найз Э.Болор-эрдэнэдээ хандивласан байна.
Э.Болор-Эрдэнэ нь төрөлхийн ясны сийрэгжилтийн улмаас багаасаа асаргаанд байсан бөгөөд 2006-2010 оны хооронд зүүн гарын бугалга, баруун, зүүн хөлийн дунд чөмгөө хугалж, удаа дараалан мэс ажилбарт орсон байна. Нас ахих тусам 2 хөл нь биеэ дийлэхгүй болж, улмаар нурууны суулт өгч өсөлт нь зогчээ. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард баруун гуяны дунд чөмөгний варусыг хадаж бэхлэх мэс засалд орсон боловч цаашид цаг алдалгүй баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн гуя, шилбэнд хэсэгчилсэн хагалгаа хийх шаардлагатай болсон байна.
Э.Болор-Эрдэнэ
Хаан банк: 5957029345
Төрийн банк:251900000342
Харилцах утас:80226879, 80654144
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.