ЭРҮҮЛ МЭНД
ЗӨВЛӨГӨӨ: Коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ

УОК-оос коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг өгөв.
- Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах
- Гараа савандаж сайтар угаах
- Халуун, бүлээн шингэн ихээр уух
- Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
- Хоолойг давс, сода, нимбэг, сармис, тамедины уусмалын аль нэгээр өглөө, оройдоо зайлах
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх
- Гадуур явахдаа бээлий өмсөх
- Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх
- Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
- Бухимдахгүй тайван байх
Э.СИЙЛЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.