Нийгмийн

Нүхэн жорлонд унасан нэг нас зургаан сартай хүүг аварчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 3 дугаар гудамжинд хүүхэд нүхэн жорлонд унасан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 14:53 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 5 км замыг туулан 15:06 цагт очжээ.

Улмаар нэг нас зургаан сартай эрэгтэй хүүхдэд 2.5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг 3 минут ажиллан гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button