НИЙГЭМ
Жолооч Д-гийн дөрвөн настай хүүгээс коронавирус илэрчээ

Дөнгөж сая ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр өглөөний 11.00 цагийн мэдээллээс хойш дахин хоёр халдвар нэмж бүртгэгдсэн талаар ярилаа.
Тухайн хоёр тохиолдлын нэг нь жолооч Д-гийн дөрвөн настай хүү юм байна. Жолооч Д хэвлэлд өгсөн ярилцлагадаа, харах хүнгүйн улмаас цэцэрлэгийн насны хоёр хүүхдийг нь мөн халдвар авсан эхнэрийнх нь ХӨСҮТ-д тусгаарласан талаар ярьсан юм.
Харин нөгөө тохиолдол нь Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээнээс илэрчээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.