Хөгжийн зохиолч Х.Алтангэрэл “Цастны мэргэд”-ээрээ Финландын уралдаанд түрүүлэв

Нэрт хөгжмийн зохиолч Ян Сибелиусын нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын YIII уралдаан Финланд улсын Турку хотод болов. Тус уралдаанд хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл “Цастны мэргэд” бүтээлээрээ оролцон, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт гоцлол хөгжмийн төрөлд тэргүүн байр эзлэв.
“Цастны мэргэд” морин хуурын концерт нь Улсын сан дахь хөгжмийн шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан төдийгүй 2018 онд Төрийн Шагналд нэр дэвшиж байсан юм.
Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл эл уралдаанд хоёр бүтээлээ сойсон. Нөгөө бүтээл нь “Хуучны концерт”. 2019 онд хуучирч Э.Цэндсүрэнд зориулж туурвисан эл бүтээлээрээ Ян Сибелиусын нэрэмжит уралдааны гоцлол хөгжмийн төрөлд өрсөлдөн, дэд байр эзэлжээ.
Тэрбээр Улс тунхагласны баяраар дээрх хоёр уралдааны шагнал, дипломоо гардан авав.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayar hurgei ! Yostoi mundag zaluu shuu! Aguu uran buteelch bas aguu dariuhan ! Baharhaj bainaa.
сайхан мэдээ байна дэлхийн хэмжээнд нэрээ гаргаж байгаа залуусаар бахархаж байна
Баяр хүргэе.Энэ залуутай 8 сард Хөвсгөл ийн Галтын Халуун рашаан сувилалд амарч байх үед нь танилцаж байлаа.Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.