НИЙГЭМ
“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс” хуваарийн дагуу ажиллаж байна

“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс” батлагдсан хуваарийн дагуу энэ долоо хоног буюу 2020 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 48 байршилд комиссын үйл ажиллагаа зохион байгуулан ажиллалаа. Үүнд:
- Газрын дарга С.Төмөрдуламаар ахлуулсан “Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс” 27 байршилд,
- Газрын Орлогч дарга О.Оджаргалаар ахлуулсан “Их засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад оруулах комисс” 21 байршлуудад тус тус комиссын ажил зохион байгуулав.

О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.