НИЙГЭМ

Цахилгаан машин нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй

Цахилгаан машин хэрэглэгчид ногоон дэвсгэртэй дугаар олгож эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тэдгээр цахилгаан машинууд нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй. Түүнчлэн энэ нь байгальд ээлтэй, эко авто машиныг нэмэгдүүлэх зорилготой аж. Одоогоор улсын хэмжээнд 223 бүрэн цахилгаан автомашин бий. Үүний 209 нь Улаанбаатар хотод, 14 нь орон нутагт бүртгэлтэй гэнэ.

Цахилгаан машины ногоон дугаар авахдаа Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн салбар төвүүдэд хандаж авах юм. Ногоон дугаарын серийн үсгүүд нь өөр бөгөөд энгийн дугаарын үнэтэй адил төлбөртэй. Цахилгаан машины нэг жилийн татвар 1920 төгрөг юм байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button