НИЙГЭМ

Ноцтой осол гарч, нэг иргэн автомашины эд ангид хавчуулагдаж нас баржээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнийн 01:22 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аврах анги-105-ын алба хаагчид 2 км зам туулан 01:25 цагт очиход иргэн Н /30 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан дугуйт өргөгчийн араас иргэн Э /32 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин мөргөсөн байжээ.

Иргэн Э автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь тэр экскаватор, дугуйт өргөгчид доогуур гэрэлтүүлэг, цацруулагч хийлгэх шаардлагатай байдаг. шонгийн мод шиг тэр дээр гэрэлтэй юмнууд л явдаг

Samohuan2.
Samohuan2.

Хэрэв энэ өмхийрч өтөж, завхарсан ардчилал гэдэг хогийн юм гарч ирээгүй байсан бол, хичнээн хүн гадаадын хаягдал төмрийн хогны гайгаар осолдож амиа алдахгүй, хичнээн хүн ардчилсан намын хулгайчуудын оруулж ирсэн өвгөнт гэдэг хортой шингэнд хордож үхэхгүй, хичнээн хүн архинд орж үхэхгүй, хичнээн хүүхэд хууль бус үр хөндөлтөөр амиа алдахгүй, хичнээн хүн ардчилсан намын үхэж далд орсон хулгайчуудын гайгаар төрийн болон гавъяатын шагналаа аваагүйгээс цагаасаа эрт өнгөрөхгүй, хичнээн хүн ардчилсан нэртэй хамгийн хөсрийн үндсэн хуулийн гайгаар золбинтож хотод орж ирж амь нас, амьдралаа алдахгүй байх байсан бол. Одоо ард түмэн босож, үхэж далд орсон ардчилсан нам, түүний толгойд илжиртлээ сууж байгаа хулгайчуудаас ял асууж Монгол улсыг сөнөөснийх нь ялыг үүрүүлэх хэрэгтэй.

Эерэг Монгол????????????
Эерэг Монгол????????????

Ардчилал буруутай биш.
Ардчилалыг буруу өөхшүүлсэн бид буруутай

zochin
zochin

Ardchilal.buruutai.bish.jolooch.nar.oorsdoo.meregsh

Холбоотой мэдээ

Back to top button