Засгийн газар орон сууцжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын төлөвлөгөө”-г танилцуулан, мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ орон сууцжуулах гурван их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болж байгаа талаараа мөн мэдэгдлээ.
Тэрбээр "Гурван их наядын: Нэг их наяд нь төрөөс газрыг үнэгүй болгох, цемент болон арматур төмөрт хөнгөлөлт олгох, үнэгүй газар дээр Засгийн газартай хамтарч ажиллах боломжийг компаниудад олгох зэрэгт зарцуулна. Харин Засгийн газрын тавьж байгаа стандарт, шаардлагыг хүлээн зөвшөөрөөд барилгын метр квадратын үнийг тодорхой түвшинд буулгаж чадвал тухайн байрны ипотекийн санхүүжилтэд хоёр их наяд төгрөгийг оруулна.
Энэ хөрөнгө оруулалт нь 30 жилийн хугацаатай. Сар тутам олгох дүн нь 100 тэрбум төгрөг. Хэрэв хоёр их наяд төгрөг хангалтгүй болбол дахиад ч нэг их наядыг нэмэх боломжтой. Цаашид зургаан хувийг орон нутагт багасгах бодлого барин” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.