НИЙГЭМ

Шатаж байсан байшингаас угаартсан иргэнийг гаргаж, амийг нь аварчээ

Сар шинийн баярын өдрүүдэд ахуйн гал түймрийн улмаас иргэд амь насаараа хохирох эрсдэл өндөр байна.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо Данзангийн 21-р байрны тоотоос утаа гараад байна гэх дуудлагыг 16:31 цагт авч ГТУА 63-р анги очиход тус тоотод буйдан шатаж байсныг унтраасан. Улмаар 43 настай иргэн Н угаартсан байсныг Яаралтай түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь авран хамгаалсан байна.

Иргэд пийшин зуухны галлагаа болон цахилгааны ачааллыг хэт ихэсгэхгүй байх, хуучирсан, шалбарсан цахилгаан хэрэгсэл, утас ашиглахгүй байх, ахуйн гал түймрийн аюулд өндөр настан, бага насны хүүхдүүд өртөх өндөр эрсдэлтэй тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button