Нийгмийн
III,IV сард вакцинжуулалт хийгдэх учир танхимаар хичээллэх эрсдэлтэй
“Нэг өрх-нэг шинжилгээ”-ний явц, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Засгийн газар, ЭМЯ-нээс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Боловсролын яамнаас гуравдугаар сарын нэгнээс танхимаар хичээллүүлэх санал ирүүлээд байгаа. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болсон. Шадар сайд тодорхой байр сууриа илэрхийлсэн. Дархлаажуулалт гурав, дөрөвдүгээр сард явагдана. Эрсдэлтэй цаг хугацаа учраас хичээл сургууль эхлүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй. Сургуулийн танхимуудыг вакцинжуулахад дайчилна гэсэн эцсийн шийдвэр гараагүй байгаа гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурмаа ром тооны ард -р гэж бичихгуй