Нийгмийн
Өнөөдөр дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны арванхоёрдугаар сарын 20-нд болсон 68 дахь хуралдаанаар жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтдын өдөр” болгон тунхаглажээ.
1973 оны энэ өдөр “Зэрлэг амьтан ургамлын ховордож буй төрөл зүйлийг худалдаалах олон улсын конвенц”-ыг баталсан юм.
Өнгөрсөн онд энэ өдрийг “Дэлхий дээрх амь бүхний тогтвортой байдал” сэдвээр тэмдэглэсэн бол энэ жил “Ой мод ба амьдралын хэрэгцээ: Хүн ба гарагийн тогтвортой байдал” сэдвээр тэмдэглэж байна.
-Дэлхийн Мазаалайн тоо толгой 34 орчим
Дэлхийн Хавтгайн тоо толгой 1000 орчим
-Жилд 30000, цагт 3 амьтны төрөл зүйл устаж байна. 1970-2020 оны хооронд дэлхийн зэрлэг байгаль 52 хувиар багассан байхад хүн амын тоо эсрэгээрээ хоёр дахин ихэсжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.