Мансууруулах бодис тарьж, хурууных нь хээг ашигласан бичлэгийг нийтэд задлахыг Т.Чимгээ зөвшөөрчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн талаар “Т.Чимгээгийн судсаар мансууруулах бодис хийж, хувцсыг нь тайлаад, бичлэг хийснээ нөхөр рүү нь явуулсан” гэж хэлсэн. Улмаар түүнтэй уулзана гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд яг одоо Хорих 401 дүгээр ангийн харъяа эмнэлэгт очин, Т.Чимгээтэй өнөөдөр уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын тэргүүний хувьд Т.Чимгээтэй уулзлаа. Өнөөдөр би шүүхийн гэм буруугийн асуудлыг хөндөж ярихгүй. Буруутай юу, үгүй юү гэдэг асуудлыг ярих эрх байхгүй. Шүүн таслах үйл ажиллагааны явцад хууль, хүний эрх зөрчсөн эсэх асуудал Засгийн газартай холбоотой. Тиймээс Т.Чимгээтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. Бүх зүйлийг энд ярих боломжгүй.
Хэвлэлийнхэнд цэгцтэй ойлголт өгөх шаардлага байна. Т.Чимгээгийн зөвшөөрлөөр зарим нэг нууцтай холбоотой асуудлыг гаргана. Үүнийг Т.Чимгээ зөвшөөрч, хүсэлт гаргасан.
2015 оны наймдугаар сарын 31-нээс Т.Чимгээ хоригдож эхэлсэн. Дараа жил нь ялсан. Одоогоор 5 жил, зургаан сар, долоо хоног хоригдоод байна. Хэрвээ Т.Чимгээд хүчээр хилс хэрэг тулгасан бол яах вэ гэдэг асуудал үүснэ.
Хорих ангид ял эдэлж буй хүн Т.Чимгээ рүү удаа дараа мессэж бичиж дарамталсан. Хүний цогцос Т.Чимгээгийн гэрт аваачиж, дарамталсан. Мөн хууль, хяналтын байгууллагын нэр бүхий хүмүүс мансууруулах бодис судсаар нь хийн, нүцгэн байсан зургийг нь нөхөр рүү нь явуулсан. Энэ бичлэгийг ил болгоогүй. Тухайн бичлэгийг задлахыг Т.Чимгээ зөвшөөрсөн. Үүнийг задлах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
Т.Чимгээд мансууруулах бодис тарин, биеэ хянах чадваргүй болгож байгаад хурууных нь хээг ашигласан. Үүнийг шүүх хяналтын байгууллага шалгана. Т.Чимгээ хэрэгт шалгагдаж байх явцад төрсөн охин нь нас барсан. Охин нь нас барсан хэргийг сэргээн шалгуулахыг Т.Чимгээ хүслээ” гэв.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН ямар муухай юмаа өв уламжлан авч үлдэж чадаа вэ. 1937 оноос хойш олон жил өнгөрсөн шүү дээ. Цаашид бодмоор , өөрчилмөөр зүйл их байна даа.
Байдаг л арга. Алаагүйг хэн нотлоод байна
Энийг �##�уурчин биш гээд батлаад гарга л даа тийм юм бол оюунэрдэнэ ээ нямдорж оо 2016 оноос хойш 5 жил боллоо та нарт бүх эрх мэдэл бна
Нотлох баримт олдохгүй болохоор хүчээр ийм муухай зүйл хийж ял өгсөн ойлгомжтой бн.Хуулийнхан буруутах учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож чадахгүйдээ.
ИРГЭНЭЭ судсаар нь хар тамхи тарьдаг, нөхөрт нь �##�баар нүцгэлүүлсэн зургийг нь явуулж дарамт�##�ж мөрддөг, хэрэг тулгадаг хуулийн байгууллагатай улс бол монгол. ГАВЪЯАТ шүүгч нь бусад шүүгчээ тойруулан АВЛИГА хуваадаг улс бол монгол. Монголын шүүх, прокурор ингэтлээ дампуурсан мөртлөө хилс хэргээр хүнд ял тулгасанаа хүлээх дургүй, цаад санаа нь ХЭРЭГ задарв�##� ХУРЦ нарын олон хуульч нэртэй луйварчингууд ЯЛ авах гээд байдаг. ХИЛС ЯЛ өгсөн шүүгч ЯЛ авах гээд байдаг. ШҮҮХЭД нөлөөлөх ёсгүй гээд байгаад байв�##� задарсан хуулийнхан хэргийг задлахгүй байлгаад л байна.
Novshiin tagnuul, tsagdaa ene bugdiig hiij chadmoi
Монголын мафижсан,хахуульд идэгдсэн хуулийн байгууллагынхан АН-ын эрх барьж байх үед ядуу ардын хүүхдүүдийг хэлмэгдүүлсэн гэвэл би л лав итгэнэ.Ялангуяа гэрч нь рецедив Амг�##�анбаатар байсан гэхээр хүний үрсийг арай л дээрэлхэж доромжилж байгаа юм биш үү,гэмт хэргийн бүлэглэл,хахуульч хуульчид.