НИЙГЭМ
Өнөөдөр худалдаа, үйлчилгээний байгууллагынхныг вакцинжуулна

Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдрийн 18.00 цагийн байдлаар 8 мянга 110 иргэнийг вакцинжуулжээ. Вакцинжуулалтыг байнгын 40 цэгт хийсэн бөгөөд төлөвлөсөн хэмжээнийхээ 60 хувийг дархлаажуулсан нь энэ юм байна.
Эл өдөр "Улаанбаатар" Цахилгаан түгээх станц, Төрийн үйлчилгээний компаниуд, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн ажилтнууд нарын 13,470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байжээ.
Харин өнөөдөр худалдаа, үйлчилгээний салбарын иргэдийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Вакцины хувьд, эхэлж AstraZeneca-г хийж дуусгаад дараа нь БНХАУ-ын Sinofarm үйлдвэрийн вакциныг тарьж эхэлнэ гэж албаны хүмүүс мэдэгдээд буй.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
am ajil zoruutei l yavah yum. Sumya suldaad bna u hen n hariutslga huleeh ve. odortoo l 20.0 hun vaccin hiine gesen bol hiih l yostoi.
Ямар ч зохион байгуулалтгүй ингэж бөөнөөр нь цуглуулах нь зөв үү?