Үйл явдал: “TTJVCO” компани тэмцэл эхлүүлж буй талаараа мэдээлнэ
Гуравдугаар сарын 10-ны өдөр болох үйл явдлын тойм:
10:00 цагт "TTJVCo" ХХК-ийн ажилчид "Эрдэнэс тавантолгой" ХК-аас нүүрс олборлох гэрээг гэнэт цуцалсныг эсэргүүцэж, ажлын байраа хамгаалах тэмцэл эхлүүлж байгаа талаараа Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ.
14:00 цагт Скай плаза-д /Чехийн элчин сайдын яамны байр/ хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд (НАМЭМ) төсөлтэй хамтран Монголын нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бусдаас ялгарах чанар, онцлог ялгаа, үнэлэмжийг баталгаажуулах,
1. Мал аж ахуйн мэдээллийн систем
2. Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах нэгдсэн программ хангамж
3. Сүү бэлтгэл, сүүний мөшгөх системвэбэд суурилсан дээрх системүүдийг хөгжүүлж Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг ХХААХҮ-ийн яамны хэвлэлийн төлөөлөгч Г. Сарнай 91910443ШХА-ийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн: Ч. Баярмаа 99209013, Ц.Тансагмаа 99109723 [email protected]











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын 100 хувийн өмчлөлтэй компаниа тендрээр хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээ нь дууссан гэж ЭТТ мэдээлсэн. Одоо үндэсний компаниудаа том жижиг гэхгүй толгой дараалан дэмж. Энэ гадаад компанид ажиллаж буй Монгол хүмүүс үндэснийхээ компаниудруугаа шилжээд л ажилла. Гадныхны гар хөл болдог улсууд одоо болих хэрэгтэй. Ийм хүмүүсийг ард түмэн ч таниж ав.