УЛС ТӨР
Засгийн газрын хуралдаан дуусаагүй, 3-4 асуудал хэлэлцэх үлджээ

Өнөөдөр /2021.03.10/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхэлсэн. Үүгээр 10 гаруй асуудлуудыг хэлэлцэх товтой байгаа юм.
Харин сая Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ц.Ариунзаяа нар хуралдааны дундуур гарч ирж, хэлэлцэн баталсан асуудлуудаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаан дуусаагүй, хэлэлцэх 3-4 асуудал үлдсэнийг онцлов.
Үүгээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээд холбогдох бичлэгийг олон нийтэд эл болгох эсэх асуудлыг хэлэлцэж байна гэх мэдээлэл байгаа юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.