Нийгмийн

Цоохор ирвэсний түүхий эд хадгалсан иргэнийг 52 сая төгрөгөөр торгожээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсний түүхий эдийг гэртээ хадгалж байсан иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруулбал иргэн А нь гэртээ цоохор ирвэсний түүхий эд болох хоёр арьс, толгой, эрүүний яс зэргийг хадгалж байсан аж.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг энэ оны хоёрдугаар сарын 4-нд хянан хэлэлцээд гурван жилийн хорих ял оногдуулсан байна. Түүнчлэн прокурорын саналын дагуу экологид учирсан 52 сая төгрөгийн хохирлыг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button