УЛС ТӨР

Засгийн газар Т.Чимгээд холбогдох нууц бичлэгийг ил болгох асуудлаар хуралдаж байна

Өнөөдөр /2021.03.10/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн. Үүгээр 10 гаруй асуудлуудыг хэлэлцсэн юм.

Харин 18.00 цагаас эхлэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан Т.Чимгээд холбогдох дахин нэг нууц бичлэгийг олон нийтэд ил болгох эсэх асуудлаар хуралдаж байна. Ил болгоё гэдэг дээр Засгийн газрын гишүүд нэгдээд буй бөгөөд харин зөвхөн сэтгүүлчдэд үзүүлэх үү, шууд олон нийтэд дэлгэх үү гэдэг хувилбарыг ярилцаж буй аж.

Энэ тухай шийдвэрээ Засгийн газар 19.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яамны байран дээрээс шууд мэдээлэл хийн танилцуулна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Засгийн газар "суллах" асуудлыг шийдэхгүйгээс хойш ийм шоугаар яах юм. Засгийнхаа ажлыг хийвэл таарна. Илүү юманд хошуу дүрэх хэрэггүй биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button