УЛС ТӨР

Х.Нямбаатар: Т.Чимгээг мансууруулж, биометрик баримт цуглуулж буй бичлэгийг хэсэгчлэн үзүүлнэ

НЭМЭЛТ: 20.45 цаг

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар бичлэгийн талаарх товч мэдээллийг өглөө. Энэ үеэр тэрбээр Т.Чимгээг хоёр агуулгатай хүсэлт бичиж өгсөн талаар цохон тэмдэглэлээ. Тодруулбал, өөрийг нь “Тэрэлж” гэх амралтын газарт мансууруулж, унтсан хойно нь нүцгэн зургийг нь авч буй бичлэгийг хэсэгчилж, бүдгэрүүлж олон нийтэд гаргах; хоёрт, автын ослоор нас барсан охиных нь хэргийг дахин шалгаж өгөх гэсэн хоёр чиглэлд Т.Чимгээ хүсэлт бичжээ.

Уг хүсэлтийг Засгийн газар хэлэлцэж, бичлэгийг олон нийтэд дэлгэх агуулгыг нь хүлээн авчээ.

Үүгээр тухайн бичлэгийг олон нийтэд үзүүллээ. Бичлэгт Т.Чимгээг өөрийн ухаангүй, нүцгэн байхад нь гурван эрэгтэй олон талаас нь гэрэл зураг дарж, гар болон хурууны хээг нь баримтжуулан авч үлдэж буй дүрслэл харагдаж байгаа юм.

Бичлэг 2015 онд, “Тэрэлж” гэх зочид буудалд хийгдсэн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ярилаа. Мөн тэрбээр уг бичлэгийг дэлгэснээр эрүүдэн шүүлт явуулсан нь илэрхий байхад Монголын шүүх Б.Хурц нарт ялагдсаар байна гэх агуулгыг ярьж байв. Түүнчлэн үүгээр Т.Чимгээг гэм буруутай эсэх асуудлыг хөндөөгүй, харин бичлэгт гарч буй үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн гэдэг өнцгөөр олон нийтэд мэдээлж буй гэдгээ онцолж байлаа.


Засгийн газар С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан Т.Чимгээд холбогдох бичлэгийг олон нийтэд ил болгох эсэх асуудлаар хуралдаж дууслаа.

Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг асуудлаар урьдач мэдээллийг өгч байна.

Тэрбээр “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорт яллах дүгнэлт үйлдэн, Төв аймгийн шүүх рүү  шилжүүлсэн байдаг. Дараа нь шүүх хуралдаад прокурорт буцаасан. Үндсэндээ энэ хэрэг Монгол Улсын шүүхээр нийт зургаан удаа орсон, шийдэгдэхгүй байгаа.

Нэг үгээр хэлбэл олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх хэрэг үйлдэгдсэн нь маш тодорхой байхад Монголын шүүх Б.Хурц нарт дийлдэж өнөөг хүрлээ.

Энд хүний эрх зөрчигдсөн нь тодорхой. Хүмүүс хилсээр шүүхээр шийтгэгдсэн байх үндэслэл тогтоогдсон. Одоо Т.Чимгээг согтууруулах ундаа хэрэглэсэн хойно нь нүцгэлж, бүх талаас нь зургийг авсан, бусад хууль бус үйлдэл хийсэн тухай бичлэгийг олон нийтэд үзүүлнэ” гэлээ.

Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэхээр ажиллаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Поп г ө лө г

Зочин
Зочин

нүцгэн байна уу, хувцастай байна уу зураг авсан нь хилсээр ял хүлээлгэх, эсхүл бодитойгоор яллахад ямар хамаа байна вэ? нүцгэлж зураг авахаар л тэр эмэгтэй айгаад би хүн алсан гэжмэдүүлэв гэжүүдээ. Нямдорж чи одоо боль л доо наад Нямбаатар гэдэг сүүлээ тасалж хая

Зочин
Зочин

Энэ бол гутамшиг.Монголын тагнуул ингэтлээ доройтох гэж.Мэргэжлийн ямар ч үнэргүй Хурц шиг малнуудыг тагнуулын даргаар тавихаар ингэлгүй ч яахав.Ийм аргаар хэрэг илрүүлж байсан түүх аль улсад хэзээ байсан юм бол.Ёстой нөгөө 30-аад оны хэлмэгдүүлэлтийн үед л ингэж байсан байх.Мэргэжлийн бус улс төрийн зорилгоор тавьсан малнууд ингэж л улсыг ард түмнийг хорлодог юм байна.Элбэгдоржийн ийм бузар юм хийлгэх гэж л Хурцыг германы шоронгоос авч ирсэн юм байна.

Иргэн
Иргэн

Хэсэгчлэн үзүүлнэ гэдэг нь хагасыг нь дараагийн сонгуулийн өмнө гаргана гэсэн үг үү

Зочин
Зочин

Элбэгдорж Хурц нарыг шалдлаад бандаажийг нь тайлж аваад бичлэг хийвэл ямархан харагдах бол.Сэжгийн ороолонгууд там руу тонилоосой.

Irgen
Irgen

Ene pop yamar ch medleggui gar said hiih gej onigoo yumaa. Ooroo icheed bi hiij chadahgui ee gehgui l yumdaa eleg eleg

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Энэ Чимгээ буруутай юм бол шийтгээч. Хэлмэгдүүлсэн болоод л худлаа жүжиг тавьж байгаа шүү дээ. Сонгууль бүрийн өмнө МАН Зоригийн хэргээр шоу хийдэг учир Чимгээ гэдэг энэ хүүхэн насаараа ингэж амьдрах нь ойлгомжтой. МАН сонгуульд ялж, өөрсдийн идсэн луйвраа дарахын тулд энэ жүжгээ хэзээ ч дуусгахгүй. Тэрбумаар нь идсэн луйварчдаа шийтгэхгүй байж юун Зоригын хэрэг вэ. Ардчиллыг уландаа гишгэж байж худлаа нэг эмэгтэйг золиослон жүжиг тавихаа болиочээ МАНАН-гийн хулгайчуудаа.

Монгол
Монгол

Энэ Чимгээ буруутай юм бол шийтгээч. Хэлмэгдүүлсэн болоод л худлаа жүжиг тавьж байгаа шүү дээ. Сонгууль бүрийн өмнө МАН Зоригийн хэргээр шоу хийдэг учир Чимгээ гэдэг энэ хүүхэн насаараа ингэж амьдрах нь ойлгомжтой. МАН сонгуульд ялж, өөрсдийн идсэн луйвраа дарахын тулд энэ жүжгээ хэзээ ч дуусгахгүй. Тэрбумаар нь идсэн луйварчдаа шийтгэхгүй байж юун Зоригын хэрэг вэ. Ардчиллыг уландаа гишгэж байж худлаа нэг эмэгтэйг золиослон жүжиг тавихаа болиочээ МАНАН-гийн хулгайчуудаа.

Зочин
Зочин

ЭНЭ БАС НЭГ БАГА МЭНГЭТ ГАРААД ИРЛЭЭ.

Зочин
Зочин

Тагнуулын ажилтан ажлын шугамаар Чимээтэй дотносож итгэлийг авч ажилсан гэдэг.Мэдээж өөрт нь тухайн үед мэдэгдэлгүй хурууны хээ энэ тэрийг нь авч тулгаж нягтлах ажил байсан юм бишүү.харин ямар зорилгоор үүгээр шоу хийгээд байна.

Зочин
Зочин

За хуц хуц, 100 жил гэж солиорч халдвараа алдчихаад одоо юу ч хамаагүйгээр ард түмний уурыг сарниулах гэж оролдоод бхын

Холбоотой мэдээ

Back to top button