Нийгмийн

Тагтан дээр гал гарч, нэг хүн угаартжээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр 6 дугаар давхарт тагтан дээр гал гарч, тухайн байрны оршин суугч угаартжээ.

Тодруулбал, гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 10:52 цагт онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн С-ийн 3х1 метрийн хэмжээтэй тагтан дээр шатаж байсан эд зүйлийг 10 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт 65 настай эмэгтэй Ц угаартсан байсныг Нийслэлийн түргэний 103-ийн эмчид хүлээлгэн өгчээ.

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button