ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ-ын Синовак вакцины дархлаа тогтоох үр дүнг 91.25 хувь гэж тооцжээ

БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм группын Синовак вакциныг Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Хятад, Боливи, Индонези, Бразил, Сейшелийн арлууд зэрэг улс орон албан ёсоор бүртгэж авсан байна.

Мөн өнөөдрийг хүртэл 40 улс Синовак вакциныг хүлээн авсан бөгөөд Европ тивээс Унгар, Серби зэрэг улс татан авсан аж.

Одоогийн байдлаар дэлхийн 80 гаруй улс орон, олон улсын байгууллагууд Синовак вакцин худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Синофарм групп дотоод болон гадаадын зах зээлд 100 сая тун Синовак вакцин нийлүүлсэн, вакцинтай холбоотой ноцтой сөрөг хариу урвал илрээгүй талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ.

Синовак вакцины дархлаа тогтоох үр дүнг 91.25% гэж тооцож байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Хятадын Төв телевизээс (CNTV) мэдээлснээр Хятад улсад 46 сая хүнийг вакцинжуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button