Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдөрт таван байшин шатжээ

Урин дулаан цаг айлчлан ирж буйтай холбоотойгоор нийслэл болон хөдөө орон нутагт ахуйн гал түймрийн дуудлага ихээр бүртгэгдэх боллоо. Тодруулбал өчигдөр /2021.03.10/ гал түймрийн улмаас таван байшин шатсан байна.

НИЙСЛЭЛ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 21.5 км замыг туулан 00:27 цагт очиж иргэн Б-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4А хэсгийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 09:38 цагт очиж иргэн Б-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 13:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:46 цагт очиж иргэн Э-ын “Төгс мэдлэг” ХХК-ийн мужааны цехийн 60х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

ТӨРИЙН БАНК

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн “Залуус” гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 04:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 04:09 цагт очиж “Залуус” гудамжны иргэн Б-ын 5х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 2:36 цаг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Үйлдвэрлэлийн 1 дүгээр гудамжинд 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах, ангийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 1 км замыг туулан 20:07 цагт очиж иргэн Г-ын 10х18 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 5:22 цаг ажиллаж унтраасан.

О.ЭНЭРЭЛ

.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дуудлаганд замаа туулсан хугацаагаа хэл, тэгээд ажиллаж.... Ажиллахгүй унтраах уу. Сул үг бичих тэнэгийн шинж

Холбоотой мэдээ

Back to top button