Өнөөдрөөс АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэлнэ

Өчигдөр /2021.03.12/ АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн тогтоож, үнэмлэх гардуулсан. Үүгээр О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарын дөрвөн хүн АН-ын даргад өрсөлдөхөөр болсон.
Харин Ц.Оюунгэрэл, М.Тулгат нарын хувьд “Нэрээ татсан” гэх мессеж өгөгдсөн ч өөрсдөө үгүйсгэж байгаа. Тайлбарлавал, АН-ын дотоод сонгуулийн хороог хүчингүйд тооцсон тамга тэмдгийг ашиглан Хас банканд нээсэн дансанд тэд эргэлзсэн гэх. Нэр дэвшигч бүрээс татах сонгуулийн зардлын 93.8 сая төгрөгийг тус дансанд байршуулах юм. Иймд дансыг баталгаатай эсэхийг нягтлахаар асуулга тавин, мөнгөө шилжүүлэлгүй хүлээх хооронд нь дотоод сонгуулийн хороо хугацаа хэтэрсэн хэмээн Ц.Оюунгэрэл, М.Тулгат нарыг хассан гэж ойлгогдож байгаа юм. Мөн Ж.Батсуурь ч нэр дэвшигчдийн жагсаалтаас хасагджээ.
Ямартай ч сонгуулийн сурталчилгаа энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж, санал хураалт 28-д болно. Сонгууль явагдлаа ч намын тамга тэмдэг, дарга удирдлагын асуудал нь цэгцрэх эсэх дээр эргэлзээтэй хэвээр л байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пүрэвдаваа минь ээ!
Больчикоочээ!
Эхлээд Зи-тэй тохирч УИХ-н сонгуулиар намаа унагсан,
Орон нутгийн сонгуулиар Нийслэл Дүүрэг дээр намаа ялагдуулсандаа хариуцлагаа хүлээчих.
Ингэж ичихгүй нэрээ дэвшүүлээд олон 1000 ардчиллыг дэмжигчдийг, намын гишүүдийг доромжлхоо л больчих!