Нийгмийн
Сарын хүүг нь 3 хувь болгосноор 200 гаруй ломбард хаагджээ

Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн “Бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Засаг газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлж байна. Уг шаардлагад
- Үндсэн хуулийн 19.2 заалтыг зөрчсөн тул Үндсэн хуулийн цэцэд хандаж тус хуулийг хүчингүй болгуулах. Учир нь онц болон дайны байдал зарлаагүй нөхцөлд хүний эрх зөрчсөн, компаниудын үйл ажиллагааг алдагдуулсан хуулийг цар тахлын үед авах онцгой нөхцөл байдал гэдэг шалтгаанаар баталсныг эсэргүүцэж байна.
- Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтууд зөрчиж байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/ын үндсэн чиг үүргийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулах үүрэг даалгаврыг УИХ-аас өгчээ. Учир нь ШӨХТГ нь аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалах ёстой байгууллага атал дээрх хуулийн хэрэгжилтийн хянах, биелүүлээгүй тохиолдолд торгох, шийтгэх байгууллага болоод байна. Иймд хуулиар хүлээсэн өөрийн үүргээ биелүүлж ажиллах боломжийг олгохыг шаардаж байна.
- Иргэний хуулийн дагуу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, хүүг багасгах ёстой атал уг хуулийн зүйл заалтыг үгүйсгэсэн хууль баталсан тул хэрэгжих боломжгүйг бодолцон Иргэний хуульд нийцүүлэн арга хэмжээ авах,
- Энэхүү хуулиас болж алдагдалд орсон, үйл ажиллагаа нь хаагдсан барьцаалан зээлдүүлэх газруудад нөхөн олговор олгох,
- Төр аж ахуйн нэгжүүдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг тавьж байна” гэсэн юм.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний сарын хүүг 3 хувь, алдагдлыг 0.2 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Гэвч уг шийдвэр нь дээрх бизнес эрхлэгчдийг алдагдалд оруулж байгаа тул хүчингүй болгохыг шаардаж буй аж. Учир нь үйл ажиллагаа явуулж байсан 1000 гаруй ломбардаас 200 нь зардлаа нөхөх боломжгүй болсноор хаагдсан байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сарын 3% * 12 сар = 36% -н ашигтай ажилладаг бол ЖДҮ, бизнес эрхэлж олон хүн ажиллуулж үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж яваа хэд ч хажууд нь бол бохь тамхи ширхэглэж байгаатай адилдоо.
Ломбардууд гэж ядарсан иргэдийг малжсөн газар байна. Хүүгээ 3% болгосон ч , хугацаа хэтэрсэн хоногийн алдангиа аймаар нэмжээ. Үүнийг шалгаач. Нэг мөр хуультай болгомоор байна. Ломбардуудын ард том дарга нарын хамаарал байгаа шүү.
МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ЛОМБАРД ХААГДАЖ БАЙГААД ХАРИН Ч БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙ ӨМНӨӨС ХЭДЭН ТӨГРӨГ АВЧ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ НЭРТЭЙ ХОВ ЖИВ ЯРИСАН ХҮМҮҮСИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ЮУН УЛСААС НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ЮМ ЯРИАД БАЙНА ХАРИН ЛОМБАРД АЖИЛЛУУЛДАГ ААН. ХУВЬ ХҮМҮҮС ИРГЭДИЙН ӨМЧ ХАРӨНГИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ҮНЭЛЖ АВЧ ӨНДӨР ҮНЭЭР БУСДАД ЗАРДАГ ТИЙМЭЭС ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ ХЯМД ҮНЭЛҮҮЛЖ АЛДСАН ИРГЭД ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ЗӨРҮҮ ҮНЭЭ НЭХЭМЖЛЭН ГАРГУУЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ.
За нэг их зовлон тарьсан салбар аятай юм ярьцгаах юм. Ядарсан сандарсан үед хүнээс царай алдахгүй тав гурван төгрөг олдчихдог байсан. 7-8 хоног болгоод буцаагаад авчихад асуудалгүй байдаг шд. Манайхан өөрсдөө хэрээ мэдэхгүй тултал нь авчихаад хэрэггүй зүйлд зарцуулчихаад арчаагүйдээл 7-8 сар, зарим нь 7-8 жил ломбардны боол сайн дураараа хийчихээд буруугаа бусдад нааж байх юм. Банк тийм амархан 20 зоос зээлдэг билүү? Бараг 20 зоосны зардал гарах биз.
Олон жил ломбард бидний өмдийг шувтартал аль өнгөтэй, өөдтэйг нь хуу хамсан.Цагийн аясаар одоо болоо.Ломбардны шуналтнууд хурааснаа үхтлээ идэх тул БАЯРТАЙ...
Төрөөс маш зүйтэй арга хэмжээ авч буйд талархаж байна.Одоо арилжааны банкнууд чих нь зөөлөрсөн,тийшээ хандаарай.Олон жил ломбардад өнгөтэй,үнэ хүрэх бүгдээ өгч дууссан.Та нар ядраагүй,харин байдгаа өгсөн биднийг яаж болж байна гэж бодож байна.Юун жагсаал хийх ,инээд уур хүрч байна.
Ломбард гэж?! Өндөр хүүгээр ядарсан иргэдийг шулдаг, хүний үнэ цэнэтэй эрхэм нандин зүйлийг үнэгүйдүүлэн хэцүү байдалд оруулж завшдаг, үрэн таран хийдэг, хулгай луйврын зүйлийг хуйвалдан замхруулдаг зэргээр мөнгө хүүлдэг байх.
Эдэнд алдагдал гэж юу байх билээ!!!
Жилийн 3 хувь ЖДҮ д маш их хэрэгтэй ч худалдаачидад ёстой илүүдсэн ажил боллоо. Тэр их мөнгө валют болоод Эрээнд очиж тушаагдана шүү дээ. Тэртээ тэргүй барааны илүүдэлтэй Монгол улсад ахмад бөөн хог овоорч яах юм бэ. Маш их валют гадагшаа урсах болчихлоо. Үүний үр дүнд төгрөгийн ханш л унана шүү дээ. Зээл өглөө харж хандлаа гэвэл сарын 1 хувьтай зээл өгч болоогүй юмуу даа.
Ugaasaa ter n deer sht 3% bol hangalttai ashig bn