ЭРҮҮЛ МЭНД

Эмч, ажилчдын илүү цагаар ажилласан цалин урамшууллыг яаралтай олгоно

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгав. ХӨСҮТ-ийн ажлын зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад хэрхэн ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул танилцуулав.

Цар тахлын үеийн тандалт, судалгааг Шуурхай удирдлагын нэгж хийж долоо хоног бүр дүгнэлт гаргаж байна. Батлагдсан тохиолдол гарсан байршлуудад ариутгал, халдваргүйжүүлэлт дутуу хийгддэг,  батлагдсан тохиолдлыг авч явдаг ч ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулдаггүйг  Шадар сайд шүүмжилж, дотоод зохион байгуулалтаа сайжруулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.

Тэрээр “Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрүүдийг тодорхойлох ажил хангалтгүй байна. Тандалт, судалгааг өргөжүүлж, нарийвчлан тогтоохын тулд бүх мэдээллийг цахимжуулах  хэрэгтэй. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн ажлын уялдаа холбоо, зохион байгуулалт муу байна. Сэжигтэй тохиолдлын явсан газар бүрийг бүрэн ариутга. Эмнэлгийн ажилчид, албан хаагчдын илүү цалин хөлсийг олго. Тандалтын тоон мэдээллийг яаралтай цахимжуулж, ажлаа эрчимжүүл” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ENHBOLD OCHNOON DARGA HIICHEED YRIJ CH SURAAGUI SULHAN BAAGII YUMDAA.

Холбоотой мэдээ

Back to top button