ЭРҮҮЛ МЭНД
ХӨСҮТ: Коронавирусийн 169 тохиолдол нэмэгдлээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “24 цагт вирус судлалын лабораториудад нийт 19318 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн 169 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт 3832 боллоо. Шинээр халдвар авсан хүмүүс Улаанбаатар хотод байна. Ингэснээр нийслэлд 2958 тохиолдол боллоо. 24 цагт 48 хүн эдгэж гарлаа. Нийт халдвар авсан хүмүүсийн 77 хувийг эзэлж байна.
169 хүний 156 нь ойрын хавьтал. 36 хүнээс нэг дэх, 18 хүнээс хоёр дахь, 2 хүнээс гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. 13 хүний эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хороодод халдварын эх уурхай байгаа нь ажиглагдаж байна” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.