“Назгай, задгай байвал улаан түвшин рүү шилжихийг үгүйсгэхгүй”

УОК-оос гарсан шийдвэрийг Шадар сайд танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо.
Шар түвшингээс улбар шар гуравдугаар түвшин рүү шилжиж байна. Улбар шар түвшинд 14 хоног шилжиж ажиллана. Энэ хугацаанд эрсдлээ буруулж чадвал буцаад шар түвшинд шилжинэ. Энэ хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүд, бүх талын оролцоотойгоор хичээж ажиллах шаардлага бий. Шар түвшинд шилжсэн үед ямар үйл ажиллаанууд хязгаарлах талаар өмнө нь мэдээлж байсан учраас дахиж хэлэх шаардлагагүй.
Аливаа үйл ажиллагааг хааж, хязгаарлах амархан. Бидний бодлого аль болох хаахгүйгээр хамтдаа эрсдлээс сэргийлж, хэвийн үйл ажиллагаа явуулахаар зорьсон. Өнөөдрийн байдлаар ард иргэд, аж ахуй нэгжүүд дийлэнх нь халдвар хамгааллаа сахихгүй байна. Тиймээс хүн бүр хариуцлагатай, оролцоотой, сонор сэрэмжтэй, хатуу шаардлага тавьж, дүрэм журмаа сахиад явбал буцаад шар түвшинд шилжинэ. Тэгж чадахгүй назгай задгай байдлаараа байвал улаан түвшин рүү шилжих нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэн задгай назгай бвал гэж. Сая хөшөөний өмнө хэн сайн уйлах вэ гэж жүжиг тоглосон танай МАНгарууд бишүү тэр задгай бсангууд нь. Коммунистуудын Монголыг боолчилж цусан замаа татуулсаны ой гээд архидаад бсан л гай боллоо
3 дугаар сарын 1-ний өдөр таны иргэддээ үзүүлсэн үлгэр дуурайлал буюу амны хаалтгүй хөшөөнд цэцэг өргөж баяр тэмдэглэснээс болоод халдвар ихэссэн байж болохыг тооцоолсон уу? Бас онцгой байдлын түвшинг улаанаас шууд шар луу буулгаж үзвэр үйлчилгээг нээх шийдвэрийг хэн гаргалаа. Бодох л асуудал......
Айлгаад аа бас лайрхаад байна уу даргаа, улаан түвшинд чинь ороод үзчихсэн бас гараад үзчихсэн нийслэлийн иргэд шүү, анхнаасаа яах гэж үзвэр үйлчилгээ баар цэнгээний газар кара окег нээсэн юм бэ, хол харж шийдвэрээ гаргаж бай, та нарын шийдвэрээс л болж 2020 оны 1 дүгээр улирлаас эхлээд л хорио цагдаанд амьдарч байгаа шүү, өөрсдөдөө хэрэгтэй үед нь сулруулаад л хайнгатаад л байдаг шүү
Иргэдийг буруутгаж зүхэж хараахаа болиоч ээ. Харин ч монголчууд маш сайн дуулгавартай, ухамсартай байгаа шүү. Гадны улсуудыг харчаад ингэж гуцаарай. Дандаа буруу, ухвар мөчид шийдвэр гаргаж, эргэж буцаад байгаагаа иргэд рүү чихихээ болиорой. Тэ1 нусан оргилуур самарсайхааан!!!!!
ЭНЭ ХУЛГАЙЧ ОЛИГАРХИ ХЭНД ЗОРИУЛЖ ЮУ ЯРИАД БНА!!! АРД ТҮМНИЙ БҮҮ БАСАН ДОРОМЖЛООРОЙ АХЫН ЧИНЬ АРААС ЯВУУЛЖ ЧАДАХ УХААЛАГ ШУДАРГА АРД ТҮМЭН БГАА ГЭДГИЙГ САНАЖ ЯВААРАЙ!! ЧАМААР ХУЦ УХНА ТАВИАГҮЙ ШҮҮ!!!
Зөв хэлж бна. Төр төмөр нүүрээ хэрэгтэй цагт үзүүлэх хэрэгтэй. Аавын алганы амт хэрэгтэй бна. Хөл хориог чангалаачээ, энэ хугацаанд вакцин ч нилээн олон хүнд хийчихнэ. 5 6 сар гэхэд сайхан агаар салхинд чөлөөтөй аялаж, 100 жилээрээ сайхан наадацгаахаа бодъё. Ард иргэдээ хувь хувьдаа 14 хоног тэвччих л дээ. Гуйж байна . Эрүүл байвал мөнгийг олийшдээ
Засаг ажлаа зөв зохион байгуулах хэрэгтэй. Тулаанд сайн удирдагч ямарч нөхцөлд ялалтанд хүргэдэг шүү. Нарийн зохион байгуулж, байнга эргэж шалгах хэрэгтэй бна. Шадар сайд, хотын дарга Сумъабазар, Улс, нийслэлийн ОБайдлын дарга, Эрүүл мэндийн сайд г.м хамгийн том дарга нар хотын хэдэн дүүргээ нэг нэгээр нь дааж аваад өдөр шөнөгүй ажлыг шалгаад гүйчихэд доодуул ажлаа сайн хийнэ. Дутагдалтай зүйлүүд хурдан засагдаад зөв голдиролдоо орно. Том дарга нар хоорондоо цаг тутам мэдээлэлээ солилцоод дутуугаа нөхөлцөөд явахад ажил сэп хийгээд сайжирна. Хүнд үед хэдхэн хоног ШҮҮ дээ. Зовлонгийн хурдан жаргалын удаан гэдэг дээ.
энэ шалгах гэдэг халдвар тараах, хавьтлын тоо нэмэгдүүлэх буруу ажиллагаагаа болио Дарга нар шалгалаа гээд юу сайжрах вэ доод ажилтан байцаагч нар маш их зүтгэж байна гэтэл араас нь шат шатны дарга нэртэй хүмүүс давхар яваад моод дэлгэрлээ Энэ ажил сайжруулах арга огт бишээ харин ажлаа мэддэгүй ажил хийсэн болох гэсэн аргаачгүй арга барил Харин ч дүүрэг, хороо, МХГ шалгагч нар маш их давхардаж явж байна эсвэд дарга нар албан байгууллага, аж ахуйн нэгжийн потооп ажлыг хийлгэх гэж буруу зүтгээд доод шатны хүмүүёийн махыг зулгааж байна ингэлээ гээд нол нь үр дүн байхгүй халдвар тараах, хавьтагё олон болох л эрсдэл нэмэгдэнэ
том дарга нар нь том даргын ажлаа зөв хийх, доод шатныхан нь үүрэгт ажлаа сайн хийх төрийн хувийн байгууллага хувь хүн бүгд өөр өөийн үүрэг хариуцлагаа л ухамсарлан ажиллах хэрэгтэй дээд доод нь холилдоод доошоо их орвол ажил нурахын дохио, ажлаа мэддэггүй, нэг л их мундаг ажилласан болох гэсэн хүн том дарга нар дүүрэг хариуцан шалга гэж санал тавьжуу Ажил ажиллагсдаа зөв удирдах арга барилд төрийн доод дунд шатны дарга нар нь суралц, нэг л их доод хүмүүсээ хянах, цагдах дарамьлах санаа энэ ажлыг чинь унагаад байна шүү
Вакцинжуулал гол найдвар юм бол аймгуудаас хүч татаад шуурхай дуусгачих л даа. олон хорооны дунд нэг цэг ажлуулаад цаг алдаад хүч тарамдаад зардал ихсээд хоолох чадваргүй болж байна.
УОК- ын цалгар назгай буруу шийдвэрээс одоогийн бодит байдал үүссэн. Өөрийнхөө бурууг ард иргэд рүүгээ чихэхээ боль. Далайсан газар чинь далд ороод, далласан газар чинь гарч ирээд ард иргэд чинь хичээж байна. Даан ч та нарын гаргасан шийдвэр дандаа буруу байх юм. Сандал ширээгээ солиод ч нэмэр алга.