НИЙГЭМ
Эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдол дараах хороодод бүртгэгджээ
ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Үүгээр өнгөрсөн 24 цагт манай улсад 128 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Тэгвэл тэдний,
- 122 нь өмнөх тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын шинжилгээнээс
- Нэг нь тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс
- Тав нь эх уурхай нь тодорхойгүй голомтоос илэрсэн байна.
Харин эх уурхай нь тодорхойгүй хэмээгдэж буй уг таван тохиолдол нь дараах хороодоос бүртгэгдсэн тул иргэдийг сэрэмжлүүллээ.
- Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо
- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо
- Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо
- Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.