НИЙГЭМ
Өнөөдөр 16.00 цагийн байдлаар 11330 иргэн вакцин хийлгэжээ

УОК-оос гуравдугаар сарын 14 буюу өнөөдөр, 16:00 цагийн байдлаар 11330 хүн вакцинд хамрагдлаа хэмээн мэдээлжээ.
Нийслэлд хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийн эл тоог нэгтгэвэл 108586 иргэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтын эхний тунг хийлгээд буй юм.
Иргэдэд вакцины хоёр тунг хийлгэж байж дархлаа тогтох тул дараагийн тунгаа хийлгэх хүртлээ амны хаалт зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.