Нийгмийн
Сүмд мөргөл хийхээр ирсэн 78 настай эмэгтэйг үл таних этгээдүүд зоджээ

Австралийн Мелбурн хотод байрлах нэгэн сүмд мөргөл хийхээр ирсэн 78 настай эмэгтэйг үл таних этгээдүүд зодоод зугатжээ. Тодруулбал, Пенелопе Кацавос долоо хоног бүрийн Ням гарагт Ариун Констатины сүмд орой бүрийн 06:00 цагт ирж мөргөл үйлддэг аж. Гэтэл өнгөрөгч гуравдугаар сарын 14-ны өдөр түүнийг сүмийн гадаа байхад үл таних этгээдүүд нүүр рүү нь хүчтэй цохиж унагаад зугатжээ.

Хохирогч эмэгтэйн ухаан балартаж, сүмийн гадаа 30 орчим минут суусан бөгөөд эл үед хажуугаар өнгөрсөн цэвэрлэгээний ажилтан эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн байна. Эмч үзэхэд түүний гар хугарч, тархи нь хагарсан, аарцаг гэмтэж, нүүр хөхөрч гэмтсэн болохыг хэлжээ. Өдгөө цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.