С.Болормаа агсаны амиа алдсан хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР болно

Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ машинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг.
Шүүх хурал өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-нд болох ёстой байсан ч, яллагдагч талаас В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар “хөл хорионд орсон” хэмээх шалтгаанаар хойшилсоор өдийг хүрлээ. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.03.17/ Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд болох юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.