Эмнэлгийн ор хүрэлцэхгүй бол спорт комплeксуудад ор дэлгэнэ

Коронваирусийн халдвараар эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр эмчлэх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс зөвлөмж гаргасан.
Энэ дагуу Шадар сайд, УОК-ын дарга Амарсайхан хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
Гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг хороо дүүргийн хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа, СӨХ-ийн ажилчид хяналт тавьж ажиллах бөгөөд эмчилгээ оношилгооны тусламж үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн ажилчдыг дайчлах, “ Явуулын баг” ажилуулах чиглэлийг Шадар сайд мөн өгөв.
Мөн шаардлагатай тохиолдолд бэлэн байдлыг хангах зорилгоор спорт комплeксуудад ор дэлгэх, резидент эмч нарыг татан оролцуулах шийдвэр гаргалаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ичиг бөөеө болж байна даа, Шадар аа!!!
МАН ойн баяраараа дэндүү их задгай уулзалт, цайллага хийж, ард иргэдээс "гар татсан" мөнгөөр найрлаж, сурсан зангаараа бие биеэ урамшуулж, чадлаараа Короног тараасан шүү. Хариуцлага тооцоорой. Нямхүү эмчийг халаад юунд хүрэв? Одоо ичихээ ч байлаа. Та нар буруутай, МАШ МУУ ажиллаж байна. Оюунэрдэнэ 50 жилийн цаана нэвт харахаас өөр олигтой юм хийхгүй байнаа. Сая төгрөг өгөөд л гэрт нь удаахан хориод голомтуудаа хумичих байсан юм. Идэж уух гээд чичигнэж байгаад өвчинг дэндүү тархаалаа. Бид эрүүл явах эрхтэй, хариуцлагагүй та нараас Эрүүл мэндээ нэхэх ч эрхтэй шүү, шаарнууд аа. Хэзээ ширээнийхээ араас босч, иргэдтэй тулж ажиллах юм? Хэзээ ядуурлаас гаргах юм?
vaccnaa hurdan tataj hiigeed ter hurtel hol horio togtoo