Тусгаарлалтад байсан иргэн цонхоор оргох гэж байгаад таван давхраас унаж нас баржээ

Өчигдөр /2021.03.16/ "Корпорэйт” зочид буудалд гадаадаас ирж тусгаарлагдаад байсан иргэн цонхоор унаж, нас баржээ. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү:
"Өчигдөр 39 настай иргэн Т тусгаарлалтын байрны таван давхрын цонхоор буух оролдлого хийх үедээ унаж амиа алдсан. Учир нь хэргийн газарт даавуу унжуулсан байсан. Түүнээс цонхоор үсэрч нас бараагүй” гэсэн юм.
Тухайн иргэн нь энэ сарын 12-нд эх орондоо ирээд, "Корпорэйт” тусгаарлагдсан байжээ.
Түүнчлэн энэ сарын 10-нд битүүний өмнөх өдөр Хан-Уул дүүрэгт хамгаалалтад ороод байсан байрны дөрвөн давхраас 24 настай Б хөнжлөөр дамжиж буух гэж байгаад осолдож, золгүйгээр амиа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүмүүсийнхээ сэтгэл зүйг айлгахгүйгээр ажиллаач. Ингэж гэнэт түгжигдэх эвгүй байдаг. Тиймээс газар дээр ажиллаж буй хүмүүс нь аль болох зөөлөн гол нь бүх мэдээллээ өгч тайван байлгах зарчмаар ярих хэрэгтэй. Энэ чухал. Мөн энэ сарын 10-нд биш өнгөрсөн сард. Өмнөх тохиолдолд нь.
yamar tewcheergyi um de. odoo hul horio hih emnelegch bhgyi baihad tusgaarlah bairtai bga dere bayrlah heregtei shde
Тэвчээргүй зөрүүд хэнэггүй бол амиа алдахаас яах вэ.
Хохь нь болхоос яах юм. Тэрнийг гацааранг нь хорьчихсон биш. Бусд нь болоод л байгаа биз дээ. Хайран амь байгаа даа.
Гохь нь гэе дээ