НИЙГЭМ

Оюу толгойд батлагдсан халдварын ойрын хавьтлуудаас сэжигтэй тохиолдол илэрчээ

Оюу толгойн уурхайд шинэ коронавирусийн нэг тохиолдол батлагдсан. Түүний ойрын хавьтал болох 44 хүнийг тусгаарлан PCR шинжилгээнд хамруулахад хариу бүгд сөрөг гараад буй.

Тэгвэл ойрын хавьтлууд дундаас нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул ХӨСҮТ-рүү шилжүүлсэн гэдэг мэдээллийг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал өгчээ. Тухайн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.

Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Оюу толгойн уурхайд ойрын болон дам хавьтлуудыг нэмэлтээр тодорхойлох тандалт, судалгааны ажил явуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button