УЛС ТӨР

Б.Батцэцэг: Элчин сайдын мэдээлэл задалсан ажилтанд хариуцлага тооцно

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар АНУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Б.Энхбаяр гишүүн яг асуух ёстой асуултыг асуучихлаа. Ярианы сэдэв алдахад л 17 жилийн ял яригддаг салбар байхгүй юу. Элчин сайдын компьютерт яаж нэвтэрсэн бэ. Маргааш Монгол Улсын тухай ямар мэдээлэл гарч болох вэ. Яаман дээр ийм асуудал тавигдсан уу. Дипломат албаны мэдээлэл дамжих дэг журам маш хатуу зохицуулагдсан байдаг. Хүүхдийн сургуулийн асуудал дээр гэвэл албан ёсны мейлээс явуулсан байгаа юм. Зөндөө олон хүүхдүүдийн асуудлыг угаас албаны мейлээр ингэж явуулдаг. Ийм зүйл байдаг. Ё.Отгонбаяр сайдын гадаад харилцаанд  хийсэн оролцоо бол их шүү.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Элчин сайдын мэдээлэл алдсантай холбоотой тайланг авсан. Үүнд буруутай албан тушаалтныг олж, хариуцлага тооцно. Захидлыг бол Ё.Отгонбаяр бичсэн, гэхдээ ялгавартай хандаагүй. Бүх л оюутнуудад адил хандаж, ийм захидал бичдэг гэдгээ илэрхийлсэн.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүлээн авагч нь гайхаад дэлгэсийн болов уу?

Зочин
Зочин

Ер нь дарга сайд нарын зохисгүй албан тушаалын үйлдлийг хүлээж авдаг газар бна уу. Ил болгосныг нь шийтгээд өнгөрдөг даварцан байдалтай бх юмуу

иргэн
иргэн

Шударга бус явдлыг ил тод гаргаж тавьсан тэр ажилтныг харин шагнах ёстой юм биш үү. Нууц гэсэн болгоны ард булхай луйвар явдаг.

Зочин
Зочин

Энэ тэнэг сайд авгай мэдээлэл задарсан асуудалд санаа зовж задруулсан эзнийг нь олно гэж заналхийлж байхын оронд энэ улсын нэр баастсан элдэв луйварчин хулгайчуудаа журамлаач.Монголын нэрийг ашиглаж хувийн ашиг хөөцөлдөж хөрөнгөжих луйвар хийхээс өөрийг мэддэггүй улс төрчдийн хормойноос чирэгдэж яваа элчингүүдээ анхаар.

Холбоотой мэдээ

Back to top button