Г.Отгонбаатар: 2 жил намайг дэмжиж, ойлгосон хорооны иргэддээ баярлалаа

Ажлаа өгсөн БЗД-ийн 26-р хорооны Засаг дарга Г.Отгонбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргаар 2 жил 4 сарын хугацаанд ажиллаа. 2020 оны орон нутгийн сонгуулиар МАН олонх болсон. АН-ын үед ажиллаж байсан хорооны Засаг дарга нарыг орон нутгийн сонгуулийн дараа ажлаас нь чөлөөлсөн. Миний хувьд сар гаруйн хугацаанд тэсэж ажиллаа. Сүүлийн өдрүүдэд ажлаа өг, өргөдлөө өг дүүргийн Засаг дарга багаар ажиллах шаардлагатай байна гэсэн шахалт ирсэн. Шахалтын хажуугаар ажиллах хэцүү байсан тул гуравдугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хоёр жилийн хугацаанд намайг дэмжиж, ойлгож байсан хорооны иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна. Дүүрэгт сонгогдсон төлөөлөгч учир хорооныхоо иргэдтэйгээ байнга эргэх холбоотой ажиллана. Ер нь бол аль ч нам олонх болсон хорооны иргэдийн сонголтыг хүндэтгэх хэрэгтэй гэж боддог. Иргэдийн нийтийн хурлаа хийгээд шинэ хороон дарга ажлаа авсан бол зүгээр байсан. Ажлаас нь гаргаж байж өөрийн намын хүнээ томилох зорилготой байсан бололтой ” гэсэн юм.
Г.ХОНГОР











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.