НИЙГЭМ
Нийслэлд 160 шинэ тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 4658 боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
"Иргэд нийслэлийн яг аль голомт юм бэ гэх асуултыг их тавьж байна. Нийслэл тэр чигэээрээ эрсдэлтэй маш том голомт болсон. Түүнээс энэ хороо, тэр хороо гэсэн зүйл байхгүй” гэв.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: "Сүүлийн 24 цагт 160 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн. Бүгд нийслэл Улаанбаатар хотод илэрсэн.
Шинээр илэрсэн тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд дотоодын халдварын тохиолдол 4,125 болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1,284 хүн эмчлэгдэж байгаа бол 3,286 хүн эдгэрээд байна. Нийт халдвар авсан иргэдийнхээ 71 хувийг эдгээж эмчлээд байна” гэв.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.