Нийгмийн
Аржанчивлан сувиллын 6 ажилтнаас халдвар илэрчээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Аржанчивлан сувилалын ажилтнуудаас коронавирус илэрсэн тул сумын хэмээнд гуравдугаар сарын 22-ны өдрийг дуустал хатуу хөл хорио тогтоохоор болжээ.
Одоогийн байдлаар халдвартай хүний тоо зургаа байгаа бөгөөд сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг 11:00-17:00 байхаар тогтоосон байна.
Аржанчивлан рашаан сувилалд 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс амарсан Улаанбаатар хотын иргэний хоёр дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан тул ойрын хавтал болсон 35 ажилтанд шинжилгээ хийхэд зургаан ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УБ-аас гарах хүмүүстээ хатуу хяналт тавиач. Эсвэл битгий гаргаач. Ингэсээр байтал наад тахал чинь бүр дийлдэхээ байлаа. Ер нь Сарангэрэл сайд, Энхтүвшин сайд хоёрыг яах гэж сольсон юм бэ?.
Балиар хариуцлагагүй газар вэ! Энэ амралтнаас халдвар авсан хүмүүс маш их байна. Хэн хариуцлага хүлээх вэ! Амрагчдаас чухам л ковидын шинжилгээ шаардаад байсан өөрсдийнх нь ажилчдаас халдвар гарсан байна. Удирдлагууд нь хариуцлагаа хүлээгээч ээ!!!!!