Нийгмийн
Х.Мөнхжин, Б.Баттөр, Б.Санчир нар спортын сэргээн засах эмнэлэг байгуулжээ

Монголын анхны спортын эрүүл мэндийг дэмжих, хөгжүүлэх, сэргээн засах “Almightу Clinic” эмнэлгийн нээлт өчигдөр болжээ.
Эмнэлгийг Үндэсний шуудан сонины эрхлэгч Х.Мөнхжин, Монголын үндэсний олимпын хорооны эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн Б.Санчир, Холимог тулааны тамирчин Б.Баттөр нар үүсгэн байгуулж буй юм байна.

Тус эмнэлэгт сэргээн засах эмчилгээ, бүх төрлийн шинжилгээ оношилгоог хийх аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1,2,3 дугаар хорооны иргэд ирж, нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжтой юм байна.
Г.ХОНГОР











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.