Нийгмийн

Өөрийгөө шатаасан хэргийг гэмт хэргийн шинжгүй, амиа хорлолт хэмээн үзэж хаахаар болжээ

Сар шинийн баярын өмнө төр, нийгмийн зүтгэлтнүүдийг урамшуулсан шагналын хур бууж байхтай зэрэгцээд нэгэн харамсалтай явдал болсон нь 34 настай эрэгтэй төв талбайд өөрийгөө шатаасан явдал байв. Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны 13:32 цагийн үед талийгаач Э, Сүхбаатарын талбайн баруун талаас алхаж орж ирэхдээ өөр дээрээ таван литрийн савтай шатахуун асгаж, өөрийгөө шатаасан билээ.

Тухайн үед цагдаагийн байгууллагаас талийгаачийг хэн болохыг тогтоохоор ажиллаж, бичлэгт дурдагдсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгаж байгаа тухай мэдээлсэн. Мөн талийгаачийн хоолойн хөвч түлэгдсэнээс амьсгалын дутагдалд орж амиа алдсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан.

Эх сурвалжийн мэдээлснээр эл хэрэгт талийгаачийн ар гэрийнхэн, нотлох баримтуудыг шалгаж үзсэний эцэст хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс харьяалах дүүргийн прокурорын газарт гаргах болжээ. Учир нь талийгаачийн биед хийсэн хэд хэдэн шинжилгээ, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудад эл хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, өөрийн амиа хорлосон хэмээн үзсэн байна

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button