НИЙГЭМ

Б.Ууганбаяр: Халдвар авсан иргэдийг эмчлэх дундаж зардал дөрвөн саяд багтана

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт шинээр халдварын 218 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 5610 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт, 42 нь аймаг орон нутагт бүртгэгдсэн байна. Задалж хэлбэл, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт 5, Өвөрхангай аймагт 27 шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 424 боллоо. Түүнчлэн халдвар авсан иргэдийн эмчилгээний зардал харилцан адилгүй байдаг. Эмчилгээний зардал найман сая гэдэг худал. Ялангуяа хүнд өвдсөн иргэдэд апарат, тоног төхөөрөмжийн мөнгө, эмнэлгийн ажилчдын хувцас, эмчилгээ, хоол зэрэг зардлууд багтдаг. Зөвхөн эмийн зардаг биш. Дунджаар нэг өвчтөнд 4 сая төгрөгийн зардал гардаг. Хөнгөн өвдсөн иргэдийг эмчлэхэд дээрх дүнгээс буурч болохыг Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА 8 САЯ 4 САЯ РУУ БУУЛАА ... ГЭРИИН ХОРИОНД ЭМЧЛҮҮЛЖ БАИГАА ХҮМҮҮС БҮҮР 0 ТЭГ ТӨГРӨГӨӨР ЭМЧЛЭГДЧИХ ЮМ БАИНА Л ДАА ....

Холбоотой мэдээ

Back to top button