“Жолооны эрхээ хасуулсан иргэн, эхнэртэйгээ төрөх эмнэлэг бус, гэр рүүгээ явж байсан”
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү Хан-Богд хорооллоос хүн унасан болон цагдаагийн алба хаагчидтай холбоотой цахимд түгсэн асуудалд мэдээлэл өгөх гэж байна.
"Замын цагдаагийн алба хаагчтай холбоотой асуудалд зохих тайлбар хийх шаардлагатай учир мэдээлэл өгч байна. Жирэмсэн эмэгтэй төрөх гээд явж байсныг цагдаа зогсоогоод шалгасан асуудалд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 00.00 цагт зорчиж явсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад, 25 настай Э жолоодох эрхээ хасуулсан байсанг зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцсон. Тэгэхэд эхнэр нь бухимдсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн жолоо барьсан үед цагдаагийн албан хаагч 200 нэгжээр торгоод, тээврийн хэрэгслийг саатуулах эрхтэй. Тухайн иргэд төрөх эмнэлэг бус гэр рүүгээ явж байна гэх тайлбарыг өгсөн” гэлээ.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оркууд машинаар дүрмээ бариад явж чадахгүйбол хөдөө очиж морио унаад, араг тэврээд төрвөл таарна