НИЙГЭМ

Орхон аймагт эх уурхай нь тодорхойгүй халдвар бүртгэгдэж, хязгаарлалт тогтоолоо

Өнөөдөр Орхон аймагт коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн байна.

Тодруулбал Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал “Өнөөдөр бүсийн оношилгоо, шинжилгээний төвд сэжигтэй тохиолдол илэрсэн тул түргэвчилсэн шинжилгээ авахад сул эерэг гарсан. Дараа нь PCR шинжилгээгээр баталгаажуулахад 16.00 цагийн үед эерэг гарсан байна.

Тухайн хүнийг тусгаарлаж, ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авч байна” гэжээ.

Түүнчлэн тухайн тохиолдлын халдвар авсан эх уурхай нь тогтоогдохгүй байгаа юм байна. Иймд Орхон аймагт улбар шар түвшний хязгаарлалтын дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн байна. Үүгээр спорт заал, сургууль цэцэрлэг, караоке зэрэг газрууд хаагдах юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button