НИЙГЭМ
Архангай аймагт хоёр халдвар илэрч, хөдөлгөөн хязгаарлалаа
Архангай аймагт коронавируст халдварын хоёр тохиолдол илэрсэн талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос Архангай аймагт томилолтын шугамаар ирж, ажиллаж байсан дөрвөн хүний хоёроос нь коронавирус илэрсэн байна.
Тохиолдлуудын маршрутыг тогтооход, тэд Тариат, Хангай сумдаар явсан нь урьдчилан мэдэгджээ. Иймд тухайн сумдын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Томилолтын багийг Улаанбаатар хот руу тээвэрлэн авчирч байгаа юм байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bairnii zardliig turuus daaj baigaa uchir mash ih nemer bolj bna.