НИЙГЭМ

“COVAX” хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун “Pfizer/Biontech” вакцин хүлээн авлаа

Манай улс ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт нэгдэн орсныхоо хүрээнд үнэ төлбөргүй тусламжийн вакцин хүлээн авсаар буй. Тэгвэл уг шугамаар өнөө орой 25,740 тун “Pfizer/Biontech” вакцин “МИАТ” ТӨХК-ийн онгоцоор хүлээн авлаа.

Үүний өмнө гуравдугаар сарын 12-нд 14,400 тун “AstraZeneca” вакцин хүлээн авсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд “Pfizer/Biontech” вакцинаар архаг хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлаажуулна гэж ярьсан. Тус вакцин нь цельсийн -70 градуст тээвэрлэх, 2-8 градуст тав хүртэлх хоног хадгалах горимтой юм. Мөн 21 хоногийн хугацаатай хоёр тун хийлгэдэг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button