НИЙГЭМ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 163 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардлаа. Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирсэн юм.
Эдгээр иргэдийн тав нь жирэмсэн, зургаа нь өндөр настан, найм нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна.
Иргэдийг “Лион”, зочид буудал “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.