НИЙГЭМ

Долоон аймагт 18 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

“Сүүлийн 24 цагт 13.456 шинжилгээ хийснээс Нийслэлд 285 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 5895 боллоо. Мөн 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улаанбаатар хот тэр чигээрээ голомт болсон. Хүн амын дунд халдвар өргөн тархсан. Иймд хүн бүр халдвар хамгааллаа сахиж, хичээх цаг ирээд байна. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 18 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тодруулбал: Завхан аймагт 1, Төв аймагт 2, Баянхонгор аймагт 1, Орхон аймагт 3, Дорноговь аймагт 2, Дархан-Уул аймагт 7, Архангай аймагт 2 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн” гэв.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажил албагүй олон хүн хот хөдөөгийн хооронд нааш цааш холхиж байхад энэ өвчин гаарч л таараа ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button